407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн эмэгтэй хүмүүжигчид шатрын ДАШТ-д түрүүллээ

10-р сарын 11, 2024 - 11:35
11 өдрийн өмнө
 0
407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн эмэгтэй хүмүүжигчид шатрын ДАШТ-д түрүүллээ

Дэлхийн шатрын холбоо, АНУ-ын Чикаго хотын Шерифын холбооноос хамтран 4 дэх жилдээ зохион байгуулж буй Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2024 оны 10 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөжээ.


Тус тэмцээнд ШШГЕГ-ын 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигчдийн баг түрүүлж “Дэлхийн аварга” хэмээх алдарыг 3 жил дараалан хүртсэн бахдам амжилтын эзэд боллоо. Дэлхийн 60 шахам улсын 150 гаруй тамирчид өрсөлдсөн тус тэмцээнд манай баг тамирчид хэсгийн шатанд Энэтхэгийн 1, 2 дугаар баг, Какакстан, Гүрж, Киргизстаны багийн хожиж хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлсэн бөгөөд 2 дугаар шатанд Латвийн багийг, хагас шигшээд Румыны багийг, аваргын төлөө Эльсалваторын хүчирхэг багийг буулган авсанаар түрүүлэх болзлоо хангалаа.

Шатрын спорт нь дэлхийн хамгийн өндөр түвшинд хөгжсөн оюуны спортын төрөл бөгөөд анхаарал төвлөрөл, сэтгэн бодох өндөр чадварыг тамирчинд олгохын зэрэгцээ сэтгэл зүй, бясалгалын эерэг нөлөөллийг үзүүлдэг билээ.


Тус тэмцээний бэлтгэл сургуулилт, зохион байгуулалтад Их мастер, дэд хурандаа Т.Батчимэг арга зүй, сэтгэл санаа, арга тактикын байнгын дэмжлэг үзүүлэн ажилласан бөгөөд Монголын Шатрын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Эрдэндорж тэргүүтэй шатрын зүтгэлтнүүд идэвхтэй хамтран ажиллалаа.

Share:
36

like

dislike

love

funny

angry

sad

wow