Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ сонгууль өгөхөөсөө өмнө шалгаарай
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг долдугаар сарын 13-ны өдрөөс https://election.burtgel.gov.mn/ цахим хуудаст байршуулсан.
Уг жагсаалтыг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнөөс эхэлж орон нутгийн Хурлын сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулахаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасан.
Сонгогч Та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ https://election.burtgel.gov.mn/ цахим хуудсаар шалгана уу.