Хавдар судлалын үндэсний төв робот дээр суурилсан хагалгаанд бэлтгэж эхэллээ

10-р сарын 3, 2024 - 16:29
3 сарын өмнө
 0  14
Хавдар судлалын үндэсний төв  робот дээр суурилсан хагалгаанд  бэлтгэж эхэллээ

AI буюу хиймэл оюун ухаан бүх салбарт эрчээ авч байгаагийн нэг нь анагаахын шинжлэх ухаан юм. Үүний тод жишээ нь, Хавдар судлалын үндэсний төв боллоо. Тус эмнэлэг өнөөдрөөс робот дээр суурилсан хагалгаанд эмч нараа бэлтгэж эхэллээ.

Робот мэс засал нь хэвлийг нээхгүйгүйгээр хэвлийн хананд хамгийн баг зүсэлт хийхээр төлөвлөгдсөн өндөр нарийвчлалтай, мэс заслын хэсгийг маш тодорхойгоор өсгөж харах чадвар бүхий эмчийн гарын хөдөлгөөнийг роботын гарт дамжуулдаг байна. Энэ нь эмчийг алдаа гаргахаас хэд дахин сэргийлдэг өндөр ач холбогдолтой. Ингэснээр Монгол Улс роботын мэс заслын эмчилгээг хийхэд нэг алхам урагшлав. Хавдар судлалын үндэсний төв  өнөөдөр /2024.10.03/ Робот мэс заслын сургалтын төв нээж, энэ чиглэлээр мэргэжилтнүүд бэлтгэх боломж бүрдэв.  Робот мэс засал нь хэвлийг нээхгүйгээр хэвлийн хананд хамгийн бага зүсэлт хийдэг байна. Тодруулбал, төлөвлөгдсөн өндөр нарийвчлалтай, мэс заслын хэсгийг маш тодорхой өсгөж харах чадвар бүхий эмчийн гарын хөдөлгөөнийг роботын гар дамжлуулдаг аж. Ингэснээр эмчийн хийж болох санамсаргүй алдааг хэд дахин бууруулдаг байна. АНУ, Япон, Солонгос, Сингапур зэрэг орнуудад робот мэс заслын эмчилгээ хэдийн нэвтрээд, үйл ажиллагаа явуулж буй.

Share:
14

like

dislike

love

funny

angry

sad

wow