Татварын цахим тайлангийн системд халдсан хэрэг прокурорт шилжлээ
Нэр бүхий компанийн татварын цахим тайлангийн системд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хууль бусаар халдаж иргэн Ч, Ж зэрэг хүмүүсийн мэдээллийг нэмж оруулсан, нэмсэн мэдээллээ устгасан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж иргэн “Т”-ийн “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, устгасан” үйлдэлд энэ оны 08 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай энэ оны 09 дүгээр сарын 10-ны өдөр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.