ГССҮТ-ийн эмч нар, агаараас эрэн хайх багынхантай хамтран осолдсон иргэний амь насыг аварлаа

10-р сарын 5, 2024 - 17:53
17 өдрийн өмнө
 0
ГССҮТ-ийн эмч нар, агаараас эрэн хайх багынхантай хамтран  осолдсон иргэний амь насыг аварлаа

ГССҮТ-ийн эмч нар агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангитай хамтарч, Архангайд осолдсон иргэний амь насыг аварчээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Эрчимт эмчилгээний тасгийн их эмч О.Гантогтох, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн сувилагч Э.Одонтунгалаг, жолооч н.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй алсын дуудлагын баг энэ сарын 01-ний өдөр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангитай хамтарч Архангай аймагт авто осолд орсон биеийн байдал маш хүнд өвчтөнд яаралтай тусламж үзүүлэн, амь насыг нь аварчээ.Open photo

Share:
229

like

dislike

love

funny

angry

sad

wow