''Та ₮400 саяыг хожсон байна, ₮14 саяаа шилжүүлээд мөнгөө аваарай'' хэмээн иргэн З залилуулжээ

10-р сарын 8, 2024 - 09:41
2 сарын өмнө
 0  124
''Та ₮400 саяыг хожсон байна, ₮14 саяаа шилжүүлээд мөнгөө аваарай'' хэмээн иргэн З залилуулжээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 7 хоногт гэмт хэргийн шинжтэй 701 гомдол, мэдээлэл иржээ. Үүний 83 хувь нь залилах гэмт хэргийн шинжтэй байсан бөгөөд иргэн хуулийн этгээдэд 1 тэрбум 28 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Бүртгэгдсэн залилах гэмт хэргийг үйлдлийн аргаар нь авч үзвэл Зээлийн аппликейшны эрх сэргээж өгөх, зээлийн эрх нэмэгдүүлнэ гэх 27, Онлайнаар бараа, үйлчилгээ авахаар 20, телеграмд цагийн ажил хийлгэж мөнгө өсгөнө гэх 27, Танил хүнээс мөнгө зээлээч гэх чат ирсний дагуу мөнгө шилжүүлж 8, бусад аргаар 13 бүртгэгдсэн байна.

Тухайлбал:

  • Иргэн О нь телеграмм чатаар үл таних хүнтэй холбогдож онлайнаар үе давдаг гэх ажил гүйцэтгэж 114 сая төгрөгийг шилжүүлэн залилуулсан.
  • Иргэн З нь Теллеграммаас Avdulla S гэх хаягнаас YR группын хүний нөөцийн ажилтан байна Гэрээсээ цахимаар сэтгэгдэл бичдэг ажил байна, та гурван даалгавар биелүүлнэ гэх зартай холбогдож 20 сая төгрөг шилжүүлж залилуулсан
  • Иргэн Т нь Фейсбүүк чатаар “Та 400,000,000 төгрөг хожсон байна эхлээд 14,000,000 төгрөг шилжүүлж хожсон мөнгөө авна” гэхээр нь нийт 5 удаагийн гүйлгээгээр 13,400,000 төгрөг шилжүүлэн залилуулсан
  • Иргэн Г нь Зээлийн аппликейшины зээлийн эрх нэмэгдүүлэх, цахим гэрээ хийх зарын дагуу холбогдож, 1 сая төгрөг шилжүүлж залилуулсан гэх мэт.

Сүүлийн үед “Зээл олгодог аппликейшны зээлийн эрх сэргээнэ, нэмэгдүүлнэ” гэх зэрэг зар мэдээллийг цахим орчинд түгээмэл нийтлэх болжээ.  

Уг зарын БОДИТ ҮНЭН нь:

1. Таны хувийн мэдээллийг буюу уг аппликейшинд нэвтрэн орох нэр, нууц үгийг авна

2. Таны зээлийн аппликейшинд нэвтэрч боломжит зээлийн дээд хэмжээгээр зээл авч таныг залилна.

3. Таны хувийн мэдээллийг ашиглаж бусад зээлийн аппликейшинд бүртгэл үүсгэж, зээл авч залилна.

Мөн “Зээлийн эрх нэмэгдүүлнэ” гэх нэрийдлээр иргэдээс хураамж эсвэл шимтгэл нэрээр мөнгө авч таныг ЗАЛИЛДАГ болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Share:
124

like

dislike

love

funny

angry

sad

wow