Боловсролын зээлийн санд одоогоор 1.1 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангийн талаар мэдээллээ. Тэрээр "Эргэн төлөлтийн тушаал гарах үед мөрдөж байсан журмын дагуу суралцагчид сургуулиа төгсөөд таван жил ажиллаж, НДШ төлсөн тохиолдолд чөлөөлөгдөх журамтай. Боловсролын зээлийн сангаар суралцсан суралцагчид гэрээний үүргээ биелүүлээд чөлөөлөгдсөн ч гэсэн эхнээсээ зээлээ төлөөд эхэллээ. Тодруулбал, өндөр хөгжилтэй оронд магистр, докторантурт 1780 оюутан, Засгийн газар хоорондын гэрээгээр 593 хүүхэд суралцсан.
Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд 2013 оноос хойш 421 хүүхэд суралцсан байна. Эдгээрээс 384 нь дэлхийн шилдэг их, дээд сургуульд, 37 нь дэлхийн болон олон улсын олимпиадад амжилт үзүүлсэн тул тэтгэлгээр суралцсан. Долоо хоногийн хугацаанд БЗС-гийн 1.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн. Тэгэхээр энэхүү асуудал нь нийгмийн зүгээс тавьж буй шударга ёсны зөв шаардлага гэж харагдаж байна" гэлээ.