Багш нарын зуны 48 хоногийн амралтыг 43 хоног болгож цөөлжээ

7-р сарын 30, 2024 - 14:33
5 сарын өмнө
 0  29
Багш нарын зуны 48 хоногийн амралтыг 43 хоног болгож цөөлжээ

Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу багш нар 48 хоног амардаг. Уг урт амралтыг нэг дор эдлүүлэхэд багш нар есдүгээр сар гарахын өмнөхөн ажилдаа орох болдог. 

Тиймээс 2024-2025 оны хичээлийн жилд нэгдүгээр сарын эхний  долоо хоногт ажлын 5 хоног, зуны хугацаанд 43 хоног байхаар хоёр хуваах шаардлагатай. Ингэснээр багш нар наймдугаар сард ажилдаа арай эртхэн орж, хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангах боломжийг бүрдүүлсэн тушаалыг БШУЯ-ы сайд П.Наранбаяр гаргажээ. 

Сайд тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд тус яамнаас Боловсролын ерөнхий газарт багш нарын амралтыг зохицуулах зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Нэгдүгээр сарын эхний долоо хоногт сургууль дээр ямар нэг ажил зохион байгуулалгүй, сургалт, уралдаан тэмцээн багш нар дунд зохион байгуулахгүй байхыг мөн давхар чиглэл болгож байна. Багш нарын ажиллах илүү таатай орчин, зохион байгуулалтыг бид эрэлхийлсээр байх болно хэмээн БШУЯ-наас мэдээлэв.  

Share:
29

like

dislike

love

funny

angry

sad

wow