Жил бүр хоёр хүүхдийг БНСУ-ын түлэнхийн мэргэшсэн эмнэлэгт үнэгүй эмчлүүлэхээр болжээ

3-р сарын 10, 2024 - 16:43
9 сарын өмнө
 0  19
Жил бүр хоёр хүүхдийг БНСУ-ын түлэнхийн мэргэшсэн эмнэлэгт үнэгүй эмчлүүлэхээр болжээ

 Жижиг, дунд үйлдвэрийн газар (ЖДҮГ)-ын ажлын хэсэг БНСУ-д “Монголд үйлдвэрлэв 2024” үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан. Энэ үеэрээ Дүнгдэмүн дүүргийн ИТХ-ын дэд дарга Чонг Сонг Ёнгийн хамтаар тус улсын Ханлим их сургуулийн Ханганг Сонгшим түлэнхийн мэргэшсэн эмнэлгийн захирал Хо Жүн, Захиргааны дарга Чой Жон Гил, Нийгмийн ажлын багийн ахлагч Хван Се Хи нартай албан уулзалт хийжээ. Уулзалтын үеэр ЖДҮГ-аас санаачлан хоёр настайдаа хүнд түлэгдсэн охины эмчилгээг үнэ төлбөргүй хийж өгсөнд талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулсан юм.


Мөн тус газраас гаргасан хүсэлтийн дагуу БНСУ-ын Түлэнхийн сан болон Ханганг Сонгшим түлэнхийн мэргэшсэн эмнэлэгт амьжиргааны түвшин доогуур, төлбөрийн чадваргүй бага насны хоёр хүүхдийг эмчилгээнд хамруулах боломжийн талаар ярилцаж, үр дүнд хүрлээ. Иймд ЖДҮГ дээрх шаардлагыг хангасан бага насны хүүхдийн судалгааг хийж байгаа тул 91919226 дугаартай утсанд холбогдож, мэдээллээ яаралтай ирүүлэхийг хүсэв.


Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow