Зэрлэг амьтдад өвс, тэжээл бэлтгэх хандивын аян зохион байгуулж байна
Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хаваржилт хүндэрсэн энэ үед байгаль хамгаалах, зэрлэг ан амьтдад өвс, тэжээл бэлтгэх хандивын “Сэтгэл шингэсэн нэг боодол өвс” аян зохион байгуулж байна.
Арав гаруй хоногийн хугацаанд 80 гаруй иргэн 200 гаруй боодол өвс хандивлажээ.