Засгийн газрын шувуу ажиллагаа ба үргээлэг I

3-р сарын 9, 2023 - 12:34
2 жил өмнө
 0  197
Засгийн газрын  шувуу ажиллагаа ба үргээлэг I

Засгийн газар  таван “Ш” ажиллагаа явуулж буй. Энэ ажлын хүрээнд  шувуу ажиллагаа нь авлига, албан тушаалын гэмт хэргээс шалгуулалгүйгээр оргон зайлсан, зугтсан, гадаад улс орнуудад байгаа эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж буй төрийн албан тушаалтнаар ажиллаж байсан этгээдүүдийг эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ болон олон улсын цагдаагийн хамтын ажиллагааны хүрээнд эх нутагт нь буцаан авчирч, шударга шүүхийн өмнө оруулж, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн явуулах энэ чиглэлийн ажиллагааг зохион байгуулах тухай Хууль зүй дотоод хэргийн  сайд Х.Нямбаатар мэдэгдсэн. Харин энэ ажиллагаа хэр үр дүнтэй вэ. Арай нүүрсний хэрэгтнүүдээ олж чадахгүй БНХАУ-ын  хууль хяналтын талд албан тоот явуулж байсан шиг  Монголдоо ажил хийж  харагдсан ямар ч үр дүнгүй зүйл болох вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байна.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шүүр, шувуу ажиллагаа ирэх сонгууль угтсан энтертаймент биш байгаасай гэж найдах ч хүн их бий. Харин бид энэ шувуу ажиллагаа хэр үр дүнтэй вэ,бодит биелэлээ олох уу гэдгийг судлаж үзсэн юм.

Гадаадад оргон зугтсан сэжигтнүүдийг Интерпол гэдэг цагдаатай хамтраад торонд хийгээд онгоцонд ачаад аваад ирэх үү?  Эсвэл 2024 оны сонгуульд бэлтгэж буй шоу, шувуу нь ард түмэн тор нь ард түмэнд сайн ажиллаж байгаа шударга төр болж харагдах гэсэн түүний хурган заль уу? 

Баримт 1

 ИНТЕРПОЛ-д АНУ болон бусад улс оронд цагдаа шиг ажилладаг өөрийн гэсэн хүчин байдаггүй.Интерпол гэж юу вэ?

Энгийнээр хэлбэл бүртгэл хийдэг тагнуулын байгууллага. Интерпол хууль эрх зүйн хүрээнд хэрхэн ажилладаг тогтолцоог сонирхвол Францын Лион хотод төвтэй гишүүн орнуудынхаа хууль сахиулах байгууллагуудад туслах тогтолцоог бүрдүүлдэг. Тус байгууллагад 195 орон гишүүнчлэлтэй бөгөөд гишүүн бүр өөрийн гэсэн Интерполын үндэсний төв товчоо байх ёстой. Үндэсний төв товчоо нь Лион дахь Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газар болон бусад гишүүн орнуудтай мэдээлэл солилцох эрхтэй юм. Манай улсад Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Интеполын товчоо гэж байдаг. Иргэнийг шилжүүлэн өгөхийг хүсч буй гишүүн орон Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газарт оргосон этгээдийн талаар мэдэгдэж хүсэлт гаргана. Дараа нь Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газар Интерполын мэдээллийн системд мэдээллэж шаардлагад нийцэж байвал Улаан мэдэгдэл гаргана. Тухайн иргэн бүрийн холбогдож буй гэмт хэрэг зэрэглэлээр есөн өнгөнд тодорхойлогдоно. Улаанд оруулах нь тийм ч амархан бус ялангуяа улс төрийн зорилготой бол.

Жишээ 1

2014 онд Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг хөрөнгө шамшигдуулсан, завшсан хэргээр сэрэмжлүүлэх хүсэлтийг Интерпол хүлээн авсан. Одоо ч энэ хэрэг ямар ч үр дүнгүй байна.

Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газраас өгсөн албан хариу 2015 оны 1-р сарын 12-нд гарсаныг бүрэн эрхээр нь орчуулахад:

Украины эрх баригчдын хүсэлтийн дагуу Ерөнхийлөгч асан Виктор Янукович, Ерөнхий сайд Микола Азаров зэрэг дөрвөн хүнд Улаан мэдэгдэл буюу олон улсын эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн бүртгэлд оруулсан. Ингэхдээ байгууллагын дүрэм, журамд нийцэж байгаа эсэхийг нягтлан шалгаад Сангийн сайд асан Июри Колобов, Георгий Жекон нарт уг хэрэгтэй холбоотой өөр хоёр улаан мэдэгдлийг мөн гаргажээ.  Эдгээр улаан мэдэгдэл нь 2014 оны 3-р сард Виктор Януковичийг эрх мэдлээ урвуулан ашигласан, хүн амины хэрэг үйлдсэн зэрэг хэргээр Улаан мэдэгдэл өгөх тухай Украины өмнөх хүсэлттэй холбоогүй юм. Энэхүү хүсэлтийг интерпол байгууллагын дүрэм, журамд нийцээгүй гэж үзээд татгалзсан байна.

Улаан мэдэгдэл нь олон улсын баривчлах тушаал биш бөгөөд ИНТЕРПОЛ ямар ч гишүүн улсыг Улаан мэдэгдлийн субьектийг баривчлахыг албадах боломжгүй.

Улаан мэдэгдэл нь ИНТЕРПОЛ гишүүн орнууддаа шүүхийн байгууллагаас хувь хүнийг баривчлах захирамж гаргасан тухай мэдээлэх арга хэлбэрүүдийн нэг юм. Улаан мэдэгдэл нь шилжүүлэн өгөх эсвэл үүнтэй төстэй хууль ёсны арга хэмжээ авах зорилгоор эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийг байршил тогтоохад болон баривчлахад нь дэмжлэг үзүүлнэ.

ИНТЕРПОЛ-ын Үндсэн хуулийн 3-р зүйл багтсан бөгөөд үүнд "байгууллага улс төр, цэрэг, шашин шүтлэг, арьс өнгөний шинж чанартай аливаа хөндлөнгийн оролцоо, үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглоно." Энэ хоригийг ИНТЕРПОЛ маш нухацтай авч үздэг.

Интерполын гишүүн орнуудын ихэнх нь Улаан мэдэгдлийг түр баривчлах хүсэлтийг хүчинтэй гэж үздэг, ялангуяа тэд хүсэлт гаргагч улстай ялтан шилжүүлэх тухай хоёр талын гэрээгээр холбогдсон бол.

ИНТЕРПОЛ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар Улаан мэдэгдэлд хамрагдсан хүмүүсийг баривчлахын тулд ажилтнуудаа явуулдаггүй. Зөвхөн тухайн хүнийг байгаа ИНТЕРПОЛ-ын гишүүн улсын үндэсний эрх баригчид л баривчлах хууль ёсны эрхтэй. Улаан мэдэгдэлд үндэслэн баривчлах ажиллагааг ИНТЕРПОЛ-ын гишүүн орнуудын үндэсний цагдаагийн албан тушаалтнууд хийдэг.

Үүнээс үзвэл тэд зүгээр л бүртгэж авдаг байх нь. Янукович гол нь аллага үйлдсэн тул улаан мэдэгдэлд орсон байх нь.

Үүний хажуугаар интерполын улаан мэдэгдэл авсан этгээдүүд хуулийн фирмээр өмгөөлүүлэхэд түүнээс амархан мултарна. Ингээд интерпол юу ч хийж чадаагүй байхад хуулийн дагуу тэднийг өмгөөлөөд чөлөөтэй зорчих эрхтэй ч болгож чадна.

Жишээ 2

Interpol Law Firm гэх өмгөөллийн байгууллагын улаан мэдэгдэлтэй хүмүүст үзүүлсэн жишээнээс:

Улс төр, үндэс угсаа, шашны зорилгоор Интерполын улаан мэдэгдэлд иргэнийг оруулах нь Улс орнуудын эрх баригчид интерполын үйл ажиллагааг урвуулан ашиглахыг оролддог гэж үздэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт эрүүгийн хуулийг улс төрийн зорилгоор ашиглаж заншсан засгийн газрууд Интерполын системийг ашиглан хүний эрхийн төлөө тэмцэгчид, улс төрийн өрсөлдөгчид, тэр ч байтугай сэтгүүлчдийг зарлуулж байна гэж үздэг учир тухайн улс орон маш тодорхой хууль шүүхийн үндэслэл гаргах ёстой бөгөөд ингэж гаргасан байсан ч Interpol Law Firm иргэнийг өмгөөлөхийг хичээдэг. Учир нь улаан мэдэгдэлд дайны гэмт хэрэг, геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг л хамруулж болно хэмээн үзэж байна.

Ер нь интерполын үйл ажиллагаа ямар нэгэн үр дүнгүй байдаг хэмээн дэлхийн олон байгууллага үздэг бөгөөд хүний эрхийн байгууллагууд улс орнуудын засгийн газар  иргэдийг хэлмэгдүүлэхэд туслах гүүр болж байна гэж үздэг болсон.  

Interpol Law Firm байгууллагын өмгөөлөлөөр улаан мэдэгдлийг арилгуулсан жишээ:  Үйлчлүүлэгчийн эсрэг зохиомол, хууль бус нотлох баримт бүрдүүлсэн хэмээн өмгөөлсөн хэрэг.

Баримт

Ноён С нь Украины алдарт бизнесмэн бөгөөд 2017 онд төсвийн хөрөнгө шамшигдуулсан хэргээр хууль бус үндэслэлээр яллагдагчаар татагдсан. Энэ хэрэгт ноён С нь гадаадад томилолтоор явж байсан нь нотлогддог. Түүнийг хууль бусаар яллаж байгаа тухай мэдээлэл авсны дараа ноён С. түүнийг шударгаар шүүнэ гэдэгт эргэлзэж Украйн руу буцахгүй байхаар шийдсэн байна.

Харин Interpol Law Firm нь С-ийн хэргийн прокурор нь шүүхийг баривчлах шийдвэр гаргуулахын тулд бизнесийн хамтрагчдийг дарамтлах шахалт, заналхийлэл үзүүлэн мэдүүлэг авч нотлох баримт үйлдсэн хэмээн нотлон өмгөөлсөн тул 2018 оны 8-р сард Интерполоос үйлчлүүлэгчийн улаан мэдэгдлийг цуцлуулсан байна.

Эдгээр баримтаас харахад Хууль зүй дотоод хэргийн сайд эдгээ ролон улсын хууль дүрмийг мэдэхгүйгээс ийм ноцтой мэдэгдэл хийсэн үү? эсвэл ард түмнээ зүгээр л интернэт ашиглаад мэдчих энгийн мэдлэггүй хэмээн басамжилаад байна уу?

Интерполыг ашиглаад гэмт хэрэгтнүүдээ авч ирнэ гэдэг нь хэн рүү нисгэж буй шувуу вэ?  

Хоёрдугаарт 92 хүний хүн тус бүр дээр шүүхийн шийдвэрийг маш нарийн гаргах ёстой

Гуравдугаарт эдгээр ажиллагааг хийхийн тулд дотоодын олон байгууллагын хамтын ажиллагаа олон улсын хууль эрх зүйн судалгаа хийх нь маш их цаг хугацаа төсвийн хөрөнгө орно. Энэ бүх процедур нь 2024 оны сонгуулиас өмнө амжихгүй.

 Үргэлжлэл бий.

Share:
197

like

dislike

love

funny

angry

sad

wow