Замын-Үүд рүү дахин 100 шинэ автобус хөдөлжээ
Замын-Үүд рүү 50 шинэ автобус хөдөлсөн. Маргааш дахин 50 шинэ автобус хөдлөх юм байна. Ийм байдлаар нэгдүгээр сарын сүүл гэхэд 600 автобусаа авч ирэх аж.
Автобусыг хүлээн авахад хяналт тавих Ажлын дэд хэсэг БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад ажиллаж, гэрээнд тусгасан стандарт хэмжээ, техникийн үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг шалгах аж.
Өмнө нь өнгөрсөн арванхоёрдугаар сард 35 автобусыг хүлээн авч төв талбай дээр иргэдэд танилцуулж, үйлчилгээнд явуулж эхлээд байгаа юм.