Зөвшөөрөл авалгүй такси үйлчилгээ эрхэлбэл 5 сая, аж ахуй нэгжийг 50 сая төгрөгөөр торгоно
2024 оны аравдугаар сарын 15-наас такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгоно. Хэрэв зөвшөөрөл авалгүй такси үйлчилгээ эрхэлсэн бол иргэнийг 5 сая, аж ахуй нэгжийг 50 сая төгрөгөөр торгоно.
Энэ оны аравдугаар сарын 14-ний өдрөөс эхэлж такси үйлчилгээ үзүүлэх иргэд болон ААН-үүд хууль заасны дагуу тусгай зөвшөөрөл авдаг болно. Тусгай зөвшөөрлийн төлбөр 3-10 сая төгрөг байна. Хэрэв тусгай зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд иргэнийг 5,000,000 төгрөг, ААН-ийг 50,000,000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчилнэ. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдлөгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиар такси үйлчилгээ эрхлэгчдэд дараах шаардлагыг тавина. Үүнд,
6.1.Зөвшөөрлийн тухай хуулийн[8] 8.1 дүгээр зүйлийн 5.12-т заасны дагуу хуулийн этгээд такси үйлчилгээ эрхэлж болно.
6.2.Такси үйлчилгээ эрхлэхэд Автотээврийн тухай хуулийн 15.9, 15.10-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна.
6.3.Такси үйлчилгээг зорчигч тээвэрлэх дүрэм болон холбогдох стандарт, аюулгүй байдлын шаардлагыг хангасан тээвэрлэгчээр гүйцэтгүүлнэ.
6.4.Нийслэлийн тээврийн асуудал хариуцсан байгууллага такси үйлчилгээнд хяналт тавина зэргийг тусгажээ.