ЮНЕСКО-гийн чуулганд үг хэлсэн анхны К-поп хамтлаг SEVENTEEN боллоо

11-р сарын 17, 2023 - 11:24
1 жил өмнө
 0  13
ЮНЕСКО-гийн чуулганд үг хэлсэн анхны К-поп хамтлаг SEVENTEEN боллоо

ЮНЕСКО-гийн залуучуудын 13 дахь форумын тусгай хуралд Солонгосын алдарт "Seventeen" хамтлаг оролцов. Ингэснээр тус хамтлаг ЮНЕСКО-гийн хуралдаанд үг хэлэхээр уригдсан  анхны К-поп хамтлаг болжээ.
 Хамтлагийн төлөөлөл гишүүдээс илтгэл тавихдаа "Хамтлаг анх байгуулагдаж байх хугацаанаас өдийг хүртэлх түүхээ хуваалцахаас гадна Солонгосын Юнескод бүртгэлтэй биет болон биет бус өвийн талаар, цаашлаад Солонгосын Үндэсний Комисстой хамтран ажиллаж, залуучуудад боловсролын ач холбогдлыг ойлгуулах зорилготой #GoingTogether кампанит ажлын талаар онцолж ярьжээ.  Мөн тэд өөрсдийн хит дуунууд болох “WORLD”, “Darl+ing”, “Headliner, ” “God of Music”, “Together” зэрэг дуунуудaa эгшиглүүлжээ.

Share:
13

like

dislike

love

funny

angry

sad

wow