Явган зорчигч руу шавхай цацсан жолоочийг 100,000 төгрөгөөр торгоно

5-р сарын 9, 2024 - 09:00
7 сарын өмнө
 0  21
Явган зорчигч руу шавхай цацсан жолоочийг 100,000 төгрөгөөр торгоно

Бороо орж шалбаагтай буй энэ үед замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл явган зорчигч руу шавхай цацсан бол 100,000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байна.

Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлснээр замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч явган зорчигч руу шалбаагны ус цацсан тохиолдолд цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрхтэй байна. 

Энэ тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д заасны дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн жолоочийг 100 мянган төгрөгөөр торгоно.

Зөрчил гаргасан машины улсын дугаар болон загварын талаар 102 утсаар, камераар дүрсийг нь баримтжуулж, E-police аппликэйшнээр мэдээлэх боломжтой байна.

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow