Улсын төсөвт ₮1.9 их наядын татварын орлого төвлөрч өмнөх оны мөн үеэс ₮659 тэрбумаар нэмэгдсэн байна

5-р сарын 18, 2023 - 14:09
2 жил өмнө
 0  15
Улсын төсөвт ₮1.9 их наядын татварын орлого төвлөрч өмнөх оны мөн үеэс ₮659 тэрбумаар нэмэгдсэн байна

Өнгөрсөн дөрөвдүгээр сард улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ хоёр их наяд төгрөг болж нэмэгджээ.  Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ өнгөрсөн сард 1.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 443 тэрбум төгрөгийн ашигтай гарав. Тэгвэл татварын нийт орлого 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 658.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд:

  1. Орлогын албан татварын орлого 261.7 тэрбум төгрөгөөр,
  2. Нэмэгдсэн өртгийн албан татвар 68.7 тэрбум төгрөгөөр,
  3. Нийгмийн даатгалын орлого 55.4 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин онцгой албан татвар 2.4 тэрбум төгрөгөөр буурсан байна. 

Мөн энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 7.1 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр өсөв.

Харин татварын нийт орлого энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 6.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал:

  1. Орлогын албан татварын орлого 866 тэрбум төгрөгөөр,
  2. Нийгмийн даатгалын орлого 254.1 тэрбум төгрөгөөр,
  3. Нэмэгдсэн өртгийн албан татвар 227.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн аж. Харин онцгой албан татвар 91.9 тэрбум төгрөгөөр буурчээ.

Share:
15

like

dislike

love

funny

angry

sad

wow