Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй пауэрлифтингээр алтан медаль хүртжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын пауэрлифтингийн анхдугаар тэмцээн Спортын төв ордонд арванхоёрдугаар сарын 1-2-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд 15 байгууллагын 250 гаруй тамирчин өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн Мастер-1 ангиллын 120 кг-ын жинд улсын харцага Т.Өсөх-Ирээдүй алтан медаль хүртлээ. Тэрбээр тус жингийн хэвтээ шахалтын төрөлд цээжнээс 165 кг-ыг шахсанаар алтан медаль хүртсэн бөгөөд Т.Өсөх-Ирээдүй пауэрлифтингийн тэмцээнд анх удаа оролцож байгаа юм.