Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн

11-р сарын 8, 2023 - 15:35
1 жил өмнө
 0  10
Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хүйтэн, уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

2023 оны 11 дүгээр сарын 08-ны 20 цагаас 11 дүгээр сарын 09-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар -28-33 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 23-28 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэс, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4-9 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 14-19 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, говийн бус нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн,  Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм, бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.


2023 оны 11 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11, 13-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө -1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 12, 13-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Share:
10

like

dislike

love

funny

angry

sad

wow