УЕПГ, ХЭҮК хамтран цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллаж хүний эрх зөрчигдөж буй эсэхэд хяналт хийнэ

11-р сарын 6, 2023 - 11:06
1 жил өмнө
 0  58
УЕПГ, ХЭҮК хамтран цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллаж  хүний эрх зөрчигдөж буй эсэхэд хяналт хийнэ

Улсын ерөнхий прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний Комисс хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллаж байна. Тодруулбал, тус ангид хоригдож байгаа хүмүүсийн ахуй нөхцөл, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй байдлыг биечлэн үзэж, холбогдох хууль тогтоомж болоод хүний эрхийн хэрэгжилттэй танилцаж байна.

Энэ хүрээнд мөн Цагдан хорих 461 дүгээр ангийн алба хаагч, хоригдогч иргэдтэй уулзаж, санал, хүсэлтийг нь хүлээн авах аж. Цаашид тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн холбогдох арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөсөн байна.

Share:
58

like

dislike

love

funny

angry

sad

wow