Туслах багшийн хүрэлцээгүйн улмаас 12 дугаар цэцэрлэгт явсан зарим хүүхдүүд нэгнээ бэртээж байна

9-р сарын 6, 2023 - 07:54
1 жил өмнө
 0  95
Туслах багшийн хүрэлцээгүйн улмаас 12 дугаар цэцэрлэгт явсан зарим хүүхдүүд нэгнээ бэртээж байна

Хан-Уул дүүргийн 12-р цэцэрлэгт явсан  хүүхэд бэртсэн асуудал дахин гарчээ.

Цэцэрлэгтээ 2 дахь өдрөө явсан охин  хазуулчихсан ирсэн байна. Эцэг эх нь цэцэрлэгт нь очиход  өөрийнх нь хүүхдээс гадна 4 хүүхэд хазуулсан  байжээ. Ангид нь туслах багш байхгүй  учраас хүүхдүүд нэгнээ гэмтээсэн байна. Үндсэн багш нь  40 хүүхдийг ганцаараа өдөржингөө хардаг аж. Хяналтын камер байдаг боловч цахилгаанд залгаж ажлуулаагүй байсан байна. Энэ талаар гэмтсэн охины ээж ярихдаа  "Ганцхан багш тийм олон хүүхдийг яаж харах вэ? Ажлын ачаалал, цалин хөлс нь хэд билээ? Туслах багш олдохгүй байгаа гэнэ.  Цалингаа нэмээд боловсон хүчнээ нэмэгдүүлээч. Дөнгөж 2 хоног цэцэрлэгт яваад сэтгэл санаа нь хямарч байгаа хоёр настай үрийг минь дээрээс нь ийм царайтай болгочихлоо. Одоо бүр л цэцэрлэгээс айж уйлдаг болох нь. Хүүхдийн сэтгэл зүйд хүртэл ямар хэцүү байгаа бол? Хүүхэд чинь хүн хазаж байхад анхнаас нь ойлгуулж хэлээд цэцэрлэгт явуулхад нь бэлдээч. Дээрээс нь хүүхдүүдийн идэж уусан аяга тавгийг багш нь өөрөө угаадаг гэж байна. Тэр олон хүүхдийг харангаа шүү. Багш бол хүүхдээ л харах хэрэгтэй биздээ. Боловсрол, шинжлэх ухааны яам цааш нь зохих байгууллагад нь гомдол гаргах болно" гэлээ.

Share:
95

like

dislike

love

funny

angry

sad

wow