"Turkish airlines"-аас иргэд, байгууллагууд татгалзаж эхэлжээ
Turkish Airlines авиа компанийн бүртгэлийн ажилтан Аутизмтай Монгол хүүхдийг ялгаварлан гадуурхсан гэх мэдээлэл гарсан. Энэхүү үйлдлийг Монголын компаниуд болон иргэд, аяллын байгууллагууд буруушааж, Turkish Airlines-ын нислэгээ цуцалж эхлэв.
AirPlane Travel Agency: -Аутизмтай хүүхдийг ялгаварлан гадуурхсан мэдээтэй холбогдуулан манай агентлаг Турк улсын аяллыг Turkish Airlines-р гаргахгүй болсноо үүгээр мэдэгдэж байна.
Пегас Туристик Монголиа: -TURKISH AIRLINES авиа компани, Аутизмтай хүүхдэд ялгавартай хандсаныг буруушааж, TURKISH AIRLINES-н ямар чиглэлийн нислэгээр өөрийн аялагч нарт үйлчилгээ үзүүлэхгүй болсоныг үүгээр мэдэгдэж байна.TURKISH AIRLINES авиа компани, Аутизмтай хүүхдэд ялгавартай хандсаныг буруушааж, TURKISH AIRLINES-н ямар чиглэлийн нислэгээр өөрийн аялагч нарт үйлчилгээ үзүүлэхгүй болсоныг үүгээр мэдэгдэж байна.