Т.Тулга чөлөөт бөхийн Азийн аваргаас хоёр жил дараалан мөнгөн медаль авлаа
Чөлөөт бөхийн 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизийн нийслэл Бишкек хотод эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 70, 79, 97 кг жингийн барилдаанууд болов.
Эрэгтэй 65 кг жинд Монголын шигшээ багийн тамирчин Төмөр-Очирын Тулга Ираны тамирчин Рахман Муса Амузадхалилид 2-1 харьцаагаар ялагдаж мөнгөн медаль хүртлээ.