Ц.Мянганбаяраас хахууль авсан албан тушаалтныг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллагаас дөрөвдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд 228 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас “ШШ” ХХК-ийн гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн С нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 3,810,779,138.28 төгрөгийн татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан, татварын тайланд тайлагнаагүй зөрчлийн дүнг бууруулж акт тогтоолгохын тулд Сонгинохайрхан дүүргийн татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.Э-д хахууль өгч, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн нэг / Хахууль өгөх/, 18.3 дугаар зүйлийн нэг /Татвар төлөхөөс зайлсхийх/, 22.4 дүгээр зүйлийн дөрөв /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Н.Э нь тус аймгийн нутаг дэвсгэрт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “А” компанийн захирал Ц.М-ын ашиг сонирхлын үүднээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн дөрөв /Нийтийн албан тушаалтан хахууль авах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Архангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.