ЦЕГ: Өсвөр насны дөрвөн хүүхэд нийлж автомашин хулгайлж, хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй

3-р сарын 7, 2024 - 06:56
10 сарын өмнө
 0  246
ЦЕГ: Өсвөр насны  дөрвөн хүүхэд  нийлж автомашин хулгайлж, хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй

Өсвөр насны хүүхдүүд автомашин хулгайлж, хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүллээ. Баянгол дүүргийн 23 хорооны нутаг дэвсгэрт 2024.03.05-ны өдөр "Тоёота Приус" автомашин хулгайд алдагдсан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дээрх хэргийг 14-16 насны 2 эмэгтэй, 2 эрэгтэй хүүхэд хамтран үйлдэж, тус дүүргийн нэгэн зочид буудлын өрөөнд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэн мансуурсан байдалтай байсныг олж тогтоон, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийг баримтлан эцэг эх, асран хамгаалагч нарын асрамжид хүлээлгэн өгч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.

Share:
246

like

dislike

love

funny

angry

sad

wow