ЦЕГ: Лифтэнд хүн зодож буй бичлэгийн дагуу шалгалт явуулж эхэлжээ
Цахим хуудаст орон сууцны лифтэнд нэгэн иргэн бусдыг цохиж, биед нь халдаж, санаатайгаар эрүүл мэндэд нь хохирол учруулж буй бичлэг өчигдөр /2023.09.11/ нийтлэгдсэн. Энэ талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодрууллаа. ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, лифтэнд бусдын биед халдаж буй талаар дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй.
Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бичлэгийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Зөрчлийн хэрэг нээж шалгана. Эхний ээлжид тухайн бичлэг дээрх үйл явдал Монголд эсэхийг тодруулахаар холбогдох хэлтсүүдээс тодруулж байна. Үүний дараагаар он, сар, өдөр, нутаг дэвсгэр тодорхой болсноор бусдын биед ямар шалтгаанаар халдсан талаарх мэдээллийг хохирогч болон тухайн эмэгтэйгээс авч байж хэрэг бүртгэл шалгалтын ажил явагдана гэлээ.
.