Цасанд суусан машинаа гаргах гэж яваад хөлдөж амиа алджээ

3-р сарын 19, 2024 - 09:06
9 сарын өмнө
 0  191
Цасанд суусан машинаа гаргах гэж яваад хөлдөж амиа алджээ

Дорнод аймаг, Гурванзагал сумын Цагаан хошуу багийн “Сайхан булаг” гэдэг газар 43 настай эрэгтэй хөлдөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т 4 хүн суудлын автомашинаар зорчиж яваад автомашинаа цасанд суулгасан байна. Улмаар 43 настай эрэгтэй Б нь ганцаараа автомашинаасаа бууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 18-ны өдрийн 09:40 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Гурванзагал сумын Засаг даргын тамгын газрын 6 ажилтан, 1 автомашинтай 43 настай, эрэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 15:45 цагт анх цасанд суусан газраас зүүн зүгт 2 км газраас цогцсыг нь олсон байна.

Share:
191

like

dislike

love

funny

angry

sad

wow