Т.Доржханд гишүүний дөрвөн жилийн зөөлөн суудал түүнийг бүр их эрх эдэлж ямбалах ёстой гэж ойлгуулжээ

3-р сарын 18, 2024 - 12:12
9 сарын өмнө
 0  109
Т.Доржханд гишүүний дөрвөн жилийн зөөлөн суудал түүнийг  бүр их эрх эдэлж  ямбалах  ёстой гэж ойлгуулжээ

- Үзэл бодол-

УИХ-ын гишүүн Т. Доржханд гишүүний цалингаа голж, төрийн ордныг хуучин, хүйтэн гэжээ.Энэ тухайгаа тэрбээр, "УИХ-ын гишүүн боллоо гээд айхтар дархан эрх, ямба эдлээд байсан юм алга. Авдаг цалин бага байна. Миний өмнө ажиллаж байсан байгууллагын хоёр цагийн цалинг л өгч байна. Маш бага байна. Орчин бол хуучин байшин байна. Өвөлдөө гишүүд паар тавиад суудаг нь үнэн шүү дээ" гэлээ. 


Хэдий барууны боловсрол эзэмшсэн хэмээгддэг ч Т.Доржханд гишүүн "толгойдоо" УИХ-ын гишүүн болох нь  "эрх ямба" эдлэнэ гээд ойлгочихсон бололтой. Энэ хүн бас чамлаж илүү ихийг хүсч байгаа нь түүний хэлсэн үгнээс харагдана. Ард түмнээс сонгогдсон хэн бүр хатуу хэмнэлтийн зарчмаар ажиллахыг улс төрийн соёл гэдэг. Үүнийг наад захын улстөрч хүн мэдэх л учиртай. Эсвэл диплом төдийхөн авч боловсролоо өөртөө наагаагүй хүний зан уу. Хэлсэн үг чинь ёстой "тэнэглэл" байна.  Шведийн парламентын гишүүдийн амьдрал, цалин бидний төсөөлснөөс огт өөр гэдэгийг мэдэх үү. Энэ бол наад захын жишээ. Энэ улсад ард түмнээс сонгогдсон хэн бүр хатуу хэмнэлтийн зарчмаар ажиллахыг улс төрийн соёл гэж үздэг.  Шведийн парламентын гишүүд хэрхэн амьдардаг талаар ВВС агентлагийн мэдээлснээр товчлон хүргэж байна. “Бид энгийн л иргэд. Парламентын гишүүд онцгой давуу талтай байх нь утгагүй, учир нь бидний ажил бол иргэдийн ашиг сонирхлыг, иргэдийн амьдарч буй бодит байдлыг төлөөлөх явдал шүү дээ” гэж Шведийн Социал-демократ намаас парламентад сонгогдсон Пер-Арне Хаканссон ВВС агентлагт ярьжээ. “Бидний давуу эрх бол энэ ажлыг хийх, улс орныхоо хөгжилд нөлөөлөх боломжтой байх явдал юм” хэмээн Хаканссон нэмж өгүүлсэн байна. Шведийн парламентын гишүүд албаны машин унадаггүй, харин тэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй байдаг гэнэ. Парламентын мэдэлд ердөө Volvo S80 маркийн гурван автомашин байх бөгөөд тэдгээрийг зөвхөн парламентын дарга болон түүний гурван орлогч албан ёсны арга хэмжээнд ашигладаг байна. Тэд үүнийгээ тайлбарлахдаа “Бид такси үйлчилгээ үзүүлдэггүй. Манай машинууд хүмүүсийг гэр рүү нь эсвэл ажил руу нь зөөх журам байхгүй” гэжээ.


 Т.Доржхандын  намтраас харвал УИХ-ын гишүүнээр сонгогдохынхоо өмнө Олон улсын валютын сан, Ази, Номхон Далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажиллаж байж. Гишүүний цалин 1.5 сая гэд тооцоод үзвэл өмнө нь ажиллаж байсан байгууллагаасаа сард 180 сая төгрөгийн цалин авдаг болж таарч байна. Учир нь одоогийнхоо цалинг өмнө ажиллаж байсан байгуулагынхаа хоёр цагийн хөлстэй тэнцүү гэсэн юм. Тэгвэл түүнийг УИХ гишүүн бол гэж хэн шахаад байгаа юм бол.


Жаахан хүүхэд  шиг гоншигнож, олигтойхон хууль батлаж, УИХ-д гараад юу ч хийхээгүй байж эрх ямба, хүйтэн нойтон гэж суудаг өрөөгөө шүүмжлэх. Өрөөгөө аятайхан аваад явж чаддаггүй хүн яаж Монгол Улсын төрийн түшээ хийх вэ? Ядаж л өөрийгөө дулаан байлгахын тулд цонхоо дулаалаад сантехникийн засварчин дуудаад янзлуулж чадах ухаан алга. Ийм хүн  монголчуудын төлөө юу ч хийж чадахгүй нь тодорхой. Гонгинож, гоншигнох нь 6 настай хүүхэд ч хийдэггүй араншин. Дөрвөн жил гишүүний суудалд суугаад бусдын төлөө сайн сайхан зүйлийг хийх бус таван настан шиг бусдаас юм нэхэхийг сурчээ. Манай парламент  ингэтэл нь хүнийг нялхаруулж, нялцгай болгодогийг УИХ-ын гишүүн Т.Доржхандын үгнээс харж болно.


Тийм болохоор Монголын улс төрчид насаараа тэнд байхыг хүсдэг юм. 

Share:
109

like

dislike

love

funny

angry

sad

wow