“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн эзэмшлийн 183 га газрыг чөлөөлж байна

9-р сарын 5, 2023 - 11:01
1 жил өмнө
 0  17
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн эзэмшлийн 183 га газрыг чөлөөлж байна
Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэгт Аймгийн ЗДТГ-ын холбогдох газар, хэлтэс, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар, Эрүүл мэндийн байгууллага, Цогтцэций сумын Засаг даргын тамгын газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Тавантолгой” ХК, “Гашуунсухайт авто зам” ХХК, “Энержи Ресурс” ХХК, “Шанх майнинг” ХХК зэрэг байгууллагын төлөөлөл багтжээ.
 
Уг газарт 40 орчим үйлчилгээний газар, 400 орчим хүнд даацын тээврийн хэрэгсэл, 100 орчим гэр газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүйгээр /хууль бус/ байрлан, үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 27-р зүйлийн 27.4 дэх хэсгийн “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэх заалтыг зөрчиж байгаа тул иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу мэдээллийг хүргүүлж, газар чөлөөлөх арга хэмжээг авч байна.
 
Тус талбайд “Тавантолгой төмөр зам” ХХК нь Цогтцэций Сумын Засаг даргын 2020 оны А/189 дүгээр захирамжаар олгогдсон төмөр замын шинэ суурьшлын бүсийн барилга байгууламж барих зориулалттай 183га талбайг эзэмшдэг бөгөөд уул уурхайн болон тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор их хэмжээний хог хаягдлын төвлөрөл үүссэний улмаас байгаль орчин бохирдуулан, бэлчээрийн доройтол үүсгээд байсныг ийнхүү цэвэрлэж, газрыг зориулалтын дагуу ашиглаж, хашаажуулахаар төлөвлөж байна.
Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow