Такси үйлчилгээтэй холбоотой 3119 гэмт хэрэг бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн мэдээллийн санд Сүүлийн 5 жилд такси үйлчилгээтэй холбоотой нийт 3119 гэмт хэрэг бүртгэгдсэнээс дийлэнх нь буюу 2940 нь нийслэлд гарчээ. Үүнээс 2636 гэмт хэргийг таксины жолооч үйлдсэн байна.






