Түймрийн улмаас бэртэж гэмтсэн, түлэгдсэн хүн байхгүй
Арваннэгдүгээр сарын 30-ны 11 цагийн орчимд СБД-ийн 11-р хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Одоогоор түймрийн улмаас бэртэж гэмтсэн, түлэгдсэн хүн байхгүй бөгөөд галын шалтгаан тодорхой болоогүй гэж НОБГ-аас мэдээллээ.