Сураггүй болсон хүүг 5 хоногийн дараа эсэн мэнд олжээ

2-р сарын 22, 2024 - 15:25
10 сарын өмнө
 0  30
Сураггүй болсон хүүг 5 хоногийн дараа эсэн мэнд олжээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 17-ны өдөр “14 настай хүү сургуульдаа явлаа гэж гараад сураггүй алга болсон” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, хүүхдийг 5 хоногийн дараа буюу өнөөдөр олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэж өгчээ. Дээрх хүүхэд нь цахим тоглоомын газар болон 24 цагийн сүлжээ дэлгүүрүүдээр хоног төөрүүлсэн, цахим тоглоомд донтсон нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийн гар утас, цахим тоглоомын хэрэглээнд хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.

Share:
30

like

dislike

love

funny

angry

sad

wow