Гэрийнхээ гаднаас сураггүй болсон гурван настай хүүхдийг гэрээс нь гурван км-ын зайнаас олжээ

6-р сарын 5, 2024 - 09:14
7 сарын өмнө
 0  319
Гэрийнхээ гаднаас сураггүй болсон гурван настай хүүхдийг гэрээс нь гурван км-ын зайнаас олжээ

Дорноговь аймгийн Мандах сумын нутаг “Будар” гэдэг газраас гэрийнхээ гадаа тоглож байсан бага насны хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлага 2024.06.04-ний өдрийн 22:08 цагт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид Мандах сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай хамтран гурван настай хүүхдийг эрэн хайх ажиллагааг 22:15 цагаас эхэлж, шөнийн 04:20 цагт гэрээс нь хойд зүгт 3 км-ын зайнаас эсэн мэнд олсон байна.

Share:
319

like

dislike

love

funny

angry

sad

wow