Сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ

11-р сарын 9, 2023 - 15:27
1 жил өмнө
 0  29
Сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Дундговь аймгийн Өлзийт сумын Үйзэн багийн Ширээ гэдэг газар тус сумын харьяат иргэн О нь мотоциклоор Өлзийт сумаас Сайнцагаан сумын чиглэлд явж байгаад сураггүй болсон тухай дуудлага мэдээллийг энэ сарын 08-ны өдрийн 21:56 цагт ОБГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн О /39 настай, эрэгтэй/-ийг 22:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11-р сарын 09-ний өдрийн 00:49 цагт тус багийн “Ширээ” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 4 км/-аас эсэн мэнд олжээ.

Share:
29

like

dislike

love

funny

angry

sad

wow