Соёлын төв орохоор гараад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

11-р сарын 30, 2023 - 11:04
1 жил өмнө
 0  117
Соёлын төв орохоор гараад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

Ховд аймгийн Мянгад сумын төвд энэ сарын 25-ны өдрийн 06:00 цагийн орчим иргэн Н сумын Соёлын төвд уулзалтад орохоор гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 12:25 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, сумын мэргэжлийн ангийн 35 хүн, ар гэрийн 20 хүнтэй хамтран 11.28-ны өдрийн 13:27 цагаас иргэн 63 настай эрэгтэй Н-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр өдрийн 5:20 цагт сумын төвөөс хойд зүгт 1.5 км зайтай “Цагаан-Овооны дунд тохой” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгчээ.

Share:
117

like

dislike

love

funny

angry

sad

wow