Солонгост гэрээгээр ажиллах хүмүүсийг энэ сарын 26-29-ны өдрүүдэд бүртгэнэ

2-р сарын 15, 2024 - 14:13
10 сарын өмнө
 0  95
Солонгост гэрээгээр ажиллах хүмүүсийг энэ сарын 26-29-ны өдрүүдэд бүртгэнэ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 26-29-ны хооронд бүртгэнэ. Түүнчлэн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг дээрх өдрүүдэд хийнэ. Шалгалтын бүртгэлийг Ehalamj.mn цахим сайтаар хийх юм. Түвшин тогтоох шалгалтаас нийт 4261 хүнийг сонгон авна.

Тухайлбал,

  • Нэгдүгээр ээлжийн шалгалт 2024 оны 3 дугаар сарын 19-нөөс 4 дүгээр сарын 23-ны хооронд
  • Хоёрдугаар ээлжийн шалгалт 2024 оны 6 дугаар сарын 10-наас 6 дугаар сарын 28-ны хооронд
  • Гуравдугаар ээлжийн шалгалт 2024 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 6-ны хооронд болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудаснаас авах боломжтой талаар мэдээллээ.

Share:
95

like

dislike

love

funny

angry

sad

wow