Шашны сургуулийн сурагчид дотуур байрандаа нэгнийхээ биед халдсан хэрэг гарчээ

10-р сарын 23, 2023 - 11:15
1 жил өмнө
 0  35
Шашны сургуулийн сурагчид дотуур байрандаа нэгнийхээ биед халдсан хэрэг гарчээ

 Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Б” шашны сургуулийн дотуур байранд “манай хүүхдийг зодсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тус дүүргийн цагдаагийн газрын I хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар 4 дүгээр ангийн сурагчийг тухайн дотуур байранд хамт байдаг 11 дүгээр ангийн сурагч “Б” нь үл ялих шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдсан болох нь тогтоогджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ахлах ангийн нэр бүхий 4 хүүхэд бага ангийн нэр бүхий 8 хүүхдийг зодож эрх чөлөөнд нь халдсан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна. 

Share:
35

like

dislike

love

funny

angry

sad

wow