С.Эрдэнэ Л. Гантөмөр хоёрын эвлэрэл АН-ыг эмхлэх болтугай
Хэдэн жил эв эе ололцохгүй зөрүү харж сууж, өвөр хоорондоо тулалдаад байсан АН-ынхан нэг юм учраа олов бололтой. Улс төрийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд өнөөдөр цэцэг өргөснөөр С.Эрдэнэ Л.Гантөмөр хоёр эвлэрснээ зарлав. Учир нь энэ өдөр С.Зориг агсны төрсөн өдөр. Бас МАН-ынхан болон хууль хяналтынхан төрсөн өдрийг нь тохиолдуулан санаатай юу, үгүй нь мэдэгдэхгүй ч түүнийг захиалгаар хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэгдэж байсан Т.Чимгээ Б.Содномдаржаа , Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосноо зарласан. Харин өнөөдөр АН-ын хоёр тийш харж суусан сэтэртэн тамагтнууд нэгдэж, улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөснөөр эвлэрлээ зарлаж буй нь бас санамсаргүй хэрэг биш. Юутай ч С.Эрдэнэ Л.Гантөмөр хоёрын эвлэрэл АН-ын эмхлэх болтугай гэж ерөөе.