СЕХ-нд 104 нэр дэвшигч баримт бичгээ дахин хүргүүлэв

6-р сарын 3, 2024 - 08:44
7 сарын өмнө
 0  26
СЕХ-нд 104 нэр дэвшигч баримт бичгээ дахин хүргүүлэв

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн билээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно” гэж заасны дагуу өчигдөр нэр дэвшигчид баримт бичгээ СЕХ-нд дахин хүргүүлсэн байна. 

Тодруулбал, СЕХ-ны ажлын хэсэгт 16 нам, хоёр эвслээс 101 нэр дэвшигч, гурван бие даан нэр дэвшигч, нийт 104 иргэн дахин бүртгүүлэхээр баримт бичгээ хүргүүлжээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу СЕХ зургаадугаар 10-ны өдрөөс өмнө нэр дэвшигчдийг бүртгэх эсэх шийдвэр гаргана.

Share:
26

like

dislike

love

funny

angry

sad

wow