С.Дэлгэрмаа: “Элэгний Д вирусийн эсрэг тариаг оруулж ирэхийг хүлээсэн 37 настай иргэн “Мөн ч их хүлээсэн дээ” гээд нас барсан

2-р сарын 19, 2024 - 12:16
10 сарын өмнө
 0  24
С.Дэлгэрмаа: “Элэгний Д вирусийн эсрэг тариаг оруулж ирэхийг хүлээсэн 37 настай иргэн “Мөн ч их хүлээсэн дээ” гээд нас барсан

Эрүүл мэндийн сайдын багцад улсын төсвөөс суулгасан 13.5 тэрбум төгрөгөөр элэгний Д вирусийн Меркуледикс-Б тариаг оруулж ирэхийг хүссэн иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.  “Элэгний Д вирусийн эсрэг тариаг оруулж ирэхийг хүлээсэн 37 настай иргэн “Мөн ч их хүлээсэн дээ” гэж хэлээд хоёр жилийн өмнө нас барсан” гэв. Элэгний В, Д вирустэй тэмцэгчид ТББ-аас 13.5 тэрбум төгрөгөөр элэгний Д вирусийн меркуледикс тариагаа авч хамтдаа элэг бүтэн амьдаръя нэртэйгээр хэвлэлийн хурал хийсэн юм.  Элэгний В, Д вирустэй тэмцэгчид ТББ-ын удирдах зөвлөлийн дарга С.Дэлгэрмаа "Монгол Улсад өнөөдрийн байдлаар элэгний В, Д вирустэй 450,000 иргэн байдаг. Эдгээрээс Д вирусийн идэвхжилтэй 150,000 хүнийг төлөөлөн энд ирлээ. Элэгний Д вирусийн улмаас жилд 5,400 хүн нас барж байгаа гашуун үнэн байна.  Бид Д вирусийн тарианд хамрагдахын тулд 2016 оноос хойш ЭМЯ-ны сайд болон бусад хүмүүст хандаж, мэдэгдэл, шаардлага хүргүүлж байсан ч өнөөдрийг хүртэл онцын шийдэлд хүрсэнгүй. Элэгний Д вирусийн тариа 2014 онд ОХУ-д гарсан. ЭМЯ-нд уг тариаг оруулж ирэх тал дээр хамтарч ажиллахыг олон удаа шаардсан боловч ажилласангүй. Тариаг хүлээгээд хүмүүс нас барж байна. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрлээ. Хоёр жилийн өмнө 37 настай эмэгтэй Д вирусийн улмаас тариаг мөн ч их хүлээлээ дээ гэж дамжуулаарай гээд өнгөрсөн байдаг. Иймд элэгний Д вирусийн тариаг хурдан оруулж ирэхийг ЭМЯ-наас шаардаж байна. Иргэд 2023 онд жагсаж байж, АНУ-д гарсан 30 ширхэг тариа оруулж ирсэн боловч яаман дээр ирээд хэн авсан нь мэдэгдэхгүй замхарсан.  ЭМЯ ажиллахгүй байгаа тул бид ОХУ руу явж, элэгний Д вирусийн тарианд хамрагдах эрхийн бичигтэй ирсэн. 2023 онд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн улсын төсөвт 13.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн гэж ярьж байсан. Татвар төлөгч нарын мөнгөнөөс элэгний Д вирусийн тариагаа авахгүй бол бидэнд эдийн засгийн боломжгүй байгаа юм. Энэ талаар ЭМЯ-нд шаардлага өгсөн ч хариу өгөөгүй.

13.5 тэрбум төгрөгийг ЭМЯ зориулалт бусаар зарцуулсан байгаа. 

ЭМЯ бидэнд 13.5 тэрбум төгрөгийг үлдээж өгөөч, бид элэг бүтэн амьдармаар байна" хэмээн ярилаа.

"13.5 тэрбум төгрөгийг ЭМ-ийн сайдын багцад суулгаж өгснийг эрх шилжүүлэх гэрээ, журмаар Халдвартын эмнэлэгт шилжүүлсэн байдаг. Тус эмнэлэг 13.5 тэрбум төгрөгт тендер зарласан. Халдвартын эмнэлгийн зарласан тендер нь огноогүй, хууль бус, харилцаа хамааралтай хүмүүс шалгарсан байгааг эсэргүүцэж, АТГ-т гомдол гаргасан" байгаа гэлээ.

Share:
24

like

dislike

love

funny

angry

sad

wow