Р.Базарыг үргэлжлүүлэн сар цагдан хорих шийдвэр гаргалаа
ЭЦА-наас "Баян" гэх Р.Базарын оффист нэгжлэг хийж, түүнийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай цагдан хорьсон. Уг хугацаа дуусч, шүүхэд үргэлжлүүлэн хорих санал хүргүүлжээ. Шүүх саналыг хүлээн авч, 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан байна. Тодруулбал, "Р.Базар нарын 4 иргэнийг мөнгө угаасан, банкны хувь хөрөнгийг хууль бусаар нэмэгдүүлсэн, мөрийтэй тоглосон, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг завдаж, биед нь гэмтэл учруулсан гэх хэрэгт буруутган шалгаж байна. Улстөрд холбоотой, сонгууль санхүүжүүлсэн гэх асуудалд арилжааны банкаар хийгдсэн их өндөр гүйлгээнүүдийг шалгаж байгаа гэж ЭЦА мэдээлсэн юм.