Р.Баянмөнх: Цэргийн төв эмнэлэгт нийт 13 хүн ирсэн. 2 хүн угаарын хордлогын улмаас амьсгал, зүрх судас зогссон

12-р сарын 19, 2023 - 14:34
12 сарын өмнө
 0  363
Р.Баянмөнх: Цэргийн төв эмнэлэгт  нийт 13 хүн  ирсэн. 2 хүн угаарын хордлогын улмаас амьсгал, зүрх судас зогссон

 Орон сууцанд гал гарч долоон хүний халуун амь эрсдсэн хэрэг гарсан билээ. Энэ үеэр түймэр унтрааж, аврах ажиллагаа явуулсан байсан  онцгой байдлын албан хаагч амиа алдсан харуусалтай хэрэг болсон юм. Энэ талаар   Цэргийн төв эмнэлгийн Эмнэл зүй эрхэлсэн орлогч дарга Р.Баянмөнхөөс тодрууллаа. Тэрбээр "Цэргийн төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт өнөө өглөөний 08:20 минутаас эхлэн нийт 13 хүн түргэн тусламжийн автомашинаар ирсэн. Харамсалтай нь  2 хүн угаарын хордлогын улмаас амьсгал, зүрх судас зогссон орж ирсэн. Бид сэргээхийн тулд 30-40 минутын турш сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч зүрхний ажиллагаа нь сэргэлгүй бурхан болсон. Одоогоор 11 хүний 9 нь Хордлогын яаралтай тусламжийн тасагт харин 2 иргэн яаралтай тусламжийн тасагт эмчилгээ хийлгэж байна. Иргэдийн биеийн байдал харьцангуй тогтвортой, цусан дахь СО2-ийн түвшин харилцан адилгүй байгаа" гэв.

Share:
363

like

dislike

love

funny

angry

sad

wow