Путины эрх мэдлийг 2030 он хүртэл сунгаж мэдэх сонгууль гурван өдөр санал хураана

3-р сарын 12, 2024 - 11:52
10 сарын өмнө
 0  48
Путины эрх мэдлийг 2030 он хүртэл сунгаж мэдэх  сонгууль гурван өдөр санал хураана

ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 15-17-ны өдрүүдэд болно. Энэ долоо хоногт олон улсын хэмжээнд хамгийн их анхаарал татах үйл явдлаар эл сонгуулийг нэрлэж болох юм.


Ерөнхийлөгч Владимир Путин энэ сонгуулиар эрх мэдлээ 2030 он хүртэл бататгах төлөвтэй байна. Учир нь  түүнийг эсэргүүцэж чадах сөрөг хүчнийхэн зарим нь шоронд хоригдож, зарим нь гадаадад дүрвэсэн. Хоёрдугаарт, түүний бодлогыг шүүмжилж болох хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд хаагдсан гэхэд болно. Гуравдугаарт, Кремль 146 сая хүн амтай улсынхаа улс төрийн тогтолцоо болон сонгуулийн үйл явцад хатуу хяналт тавьдаг. Орос даяар санал хураалт Баасан гаригаас Ням гаригт үргэлжилнэ. Энэ нь ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг анх удаа нэг өдөр биш гурван өдөр нээлттэй явуулахаар болсон тохиолдол юм.


Олон өдөр санал хураагаад тогтохгүй цахим санал хураалт явуулах анхны ерөнхийлөгчийн сонгууль болно. Цахим санал хураалт ОХУ-ын 27 муж олон 10 жилийн өмнө эзлэгдсэн Крымд хүчин төгөлдөр байна.

Share:
48

like

dislike

love

funny

angry

sad

wow