''П.Наранбаяр сайдын хүзүү улайж хавдсан ч А.Отгонбаатарт гомдолгүй гэж цагдаад мэдүүлсэн''
Даваа гарагт Боловсролын сайд П.Наранбаяр багшлах эрхийн асуудлаар хэвлэлийн хурал хийх үед "Үнэн ба зөв" намын дарга асан А.Отгонбаатар түүн рүү өндөг шидсэн. Улмаар сайд П.Наранбаярын хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатар, А.Отгонбаатар нар барилцаж авсан нь олны хараанд өртсөн. Цагдаагийн байгууллагаас хэрэгт холбогдогчдоос мэдүүлэг авсан тухай өмнө нь мэдээлсэн. Энэ үеэр П.Наранбаяр сайдын чамархай хавьд улайж, хавджээ. Харин цагдаагийнхан П.Наранбаяраас мэдүүлэг авахад "Үйл явдлыг тайлбарлаад тухай иргэнд гомдолгүй гэдгээ илэрхийлсэн" байна.