Оноос өмнө ирэх шинэ автобуснууд эхнээсээ бэлэн болжээ
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар олон улсын нээлттэй тендерт шалгарсан "Yu tong" үйлдвэрийн автобуснууд эхнээсээ бэлэн болсон гэж хэлсэн. Тэрбээр Арванхоёрдугаар сарын 29-нд эхний автобуснууд ирсний дараа тодорхой графикийн дагуу шинэ автобусыг хөдөлгөөнд оруулна. Ирэх хоёрдугаар сарын 1 хүртэл дугаарын хязгаарлалт хийж байгаа энэ хугацаанд зарим газруудад 1-р эгнээг бүрэн чөлөөлөх, богино эргэлтийн шинэ чиглэл маршрут тогтоох, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх зэрэг бэлтгэл ажлууд хийгдэнэ. Ингэж байж шинээр ирж буй автобуснуудаа зорчих хөдөлгөөнд оруулна" гэсэн юм.