ОНДО ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Мандуулыг томилжээ
Харилцаа холбоо, технологийн салбарт шинэ уур амьсгал, соёлыг түгээж, хэнийг ч ардаа үлдээхгүй, тэгш боломжийг түгээх зорилготой ОНДО ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар Б.Мандуул 2023 оны 5 сарын 1-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байна.
Б.Мандуул нь тус компанийн Маркетинг, Олон нийттэй харилцах газрын захирлын албыг байгуулагдсан цагаас нь хойш буюу 2 жилийн турш хашиж, Ondo брэндийн нэр, өнгө төрхийг бий болгохоос эхлээд зах зээлд нэвтрүүлэх ажлыг хариуцан ажиллаж байсан юм.
Старт-ап бизнес хөгжүүлж эхлэн ажлын талбар дээр анх гарч, SBL Хасын Хүлгүүд багийн туслах дасгалжуулагч, Монгол улсын Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, Монголын Сагсан бөмбөгийн холбоонд Мэргэжлийн зөвлөлийн дарга, Монгол телевизэд хөтлөгч, контент маркетингийн менежер гэх зэрэг олон салбарт амжилттай ажиллаж байсан туршлагатай залуу үеийн төлөөлөл билээ.
ONDO брэнд нь одоогоор 300 мянга гаруй бүртгэлтэй хэрэглэгч, 160 мянга гаруй идэвхтэй хэрэглэгчтэй болоод байгаа юм.