Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв
Н.Өнөрцэцэгийг сэтгүүлчээр ажиллах эрхийг түдгэлзүүлсэн шүүгчийн шийдвэрийг давж заалдах шүүх хурлаар тус шийдвэрийг хэвээр үлдээлээ. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн прокурорын газраас сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээрээ ажиллах эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд газарт хүргүүлсэн. Шүүх хурал өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 9-ний 13:30 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр эхэлсэн юм.
Энэхүү хурлын талаар Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч мэдээлэл өгсөн юм. "Тэрбээр нийслэлийн прокуророос энэ сарын 5-ны өдөр Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн хүрээнд мэргэжлийн чиглэлээр ажиллах эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлсэн. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-ийн дагуу Эрүүгийн хэрэг хянан ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор гэж тайлбарласан. Мөн шүүхийн шийдвэр эл зүйл ангийг дэмжиж шийдвэрлэлээ.
Прокурорын газраас "Зариг.мн" сайтын эрхлэгчийн албан тушаалтнаар ажиллуулахгүй байх. Мөн сэтгүүлчээр ажиллах эрхийг нь хорих санал дэвшүүлсэн. Шүүхийн байгууллагаас эхний саналд татгалзаж, хоёр дахь саналыг нь хэвээр үлдээж хянан шийдвэрлэх хугацаа дуустал сэтгүүлчээр ажиллах эрхийг нь хорилоо.
Энэхүү шийдвэрийн дагуу өмгөөлөгч нарын зүгээс хэд хэдэн гомдол хүргүүлээд байна" гэв.