НӨАТ-ын буцаан олголтоор улиралд 2,000,000-аас дээш төгрөг авдаг 2,234 гаруй иргэн байдаг

10-р сарын 30, 2023 - 12:53
1 жил өмнө
 0  111
НӨАТ-ын буцаан олголтоор улиралд 2,000,000-аас дээш төгрөг авдаг 2,234 гаруй иргэн байдаг

Ирэх оны улсын төсөвт Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтоор 1.3 сая иргэнд 410 тэрбум төгрөг олгохоор тусгасан.

Хэрэв буцаан олголтыг 5% болгон нэмэгдүүлбэл 615 тэрбум төгрөгийн зөрүү гарна гэх тооцооллыг Сангийн яам хийжээ. Мөн ирэх онд олгох НӨАТ-ын буцаалтын дэлгэрэнгүйг танилцуулсан юм. 

Үүнээс үзвэл улиралд 

  • 0-80,000 төгрөг авдаг 1,174,897 иргэн
  • 80,000-500,000 төгрөг авдаг 128,852 иргэн
  • 500,000-2,000,000 төгрөг авдаг 5,627 иргэн
  • 2,000,000 төгрөг авдаг 2,234 иргэн байна.

Сангийн яамны зүгээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлж, татварын тогтолцоонд гар хүрэх нь буруу хэмээж буй бөгөөд энэ байр суурин дээрээ байна гэдгээ мэдэгдсэн.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Нийтийн өргөдөл гомдлын систем"-д 5% болгон нэмэгдүүлэх санал оруулсан нь 100,000 хүний дэмжлэг авсан билээ. Ингэснээр хуулийн төсөл санаачлан боловсруулахаар болоод буй юм.

Share:
111

like

dislike

love

funny

angry

sad

wow