Нүүрс ачиж явсан машин шатжээ
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг “Гашуунсухайт гурав дахь километр” гэдэг газарт өчигдөр 21.33 цагт нүүрс тээврийн машин шатжээ.
“Норд Бенз-ND4257” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид унтраасан байна. Азаар хүний амь үоэгдээгүй өнгөрчээ. Гал пунаас болж гарсныг тогтоохоор ажиллаж байна.