Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна

9-р сарын 17, 2024 - 09:30
3 сарын өмнө
 0  29
Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу есдүгээр сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж нутгийн хойд хэсгээр хүйтэрч, 19-20-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.

Иймд

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 

-Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй байх,

-Дулаан хувцаслах, хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангах,

-Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан зэрэг хүмүүсийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэхийг  зөвлөж байна.

Share:
29

like

dislike

love

funny

angry

sad

wow