Н.Мөнхнасан: Миний ээж гэмт хэрэгт удаа дараа зохион байгуулалттай сэрдэгдэж байгаа

5-р сарын 29, 2024 - 12:05
7 сарын өмнө
 0  59
Н.Мөнхнасан: Миний ээж  гэмт хэрэгт удаа дараа зохион байгуулалттай сэрдэгдэж байгаа

УИХ-ын гишүүн асан, "Монполимет Групп"-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын ажлын байранд  АТГ-аас өчигдөр нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай баривчилсан тухай бид  өмнө нь мэдээлсэн.

 "Монполимет Групп"-ийн гүйцэтгэх захирал, Ц.Гарамжавын охин Н.Мөнхнасан энэ тухай твиттер хуудсандаа жиргэжээ. Жиргээндээ “Улс орондоо аж үйлдвэржилтийн төслийг хөгжүүлэх зорилго дор нэгдэж анхны цементийн үйлдвэрийн төслийг бид олон улсаас мөнгө босгон эхлүүлсэн байдаг. Нийт санхүүжилтийн 20% Хөгжлийн банкнаас нээлттэй ил тод олон шалгуураар дамжиж авсан ба 126.6 тэрбум төгрөг авснаас нийт 260.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийж бүрэн хаасан.


Уг зээлийн эргэн төлөлтийг авсан даруй буюу 2015 оны 01 сараас эхлэн 100 гаруй тэрбум төгрөгийн ханшийн алдагдлын хамт  40 гаруй удаагийн эргэн төлөлтөөр бүрэн төлж дууссан. Төсөл нь ч 100% амжилттай хэрэгжиж улс орны бүтээн байгуулалт, барилгын салбарт чухал нөлөө үзүүлж олон мянган ажлын байр алслагдсан хөдөө орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан.

2014 онд миний ээж албан тушаалтан байгаагүй ба, албан тушаал урвуулан ашигласан, зориулалтын бус зарцуулсан гэх мэт гэмт хэрэгт удаа дараа зохион байгуулалттай сэрдэгдэж байгаа нь хүний эрхээс хэтэрсэн зүйл болж байна”


хэмээжээ.

 Харин АТГ-ын зүгээс "Монполимет Групп" нь Монцемент цогц үйлдвэрийн төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас 2014, 2015 онд нийт 65.0 сая ам.долларын зээлийг авсан байдаг. Энэ зээлийг зориулалт бусаар зарцуулсан байж болзошгүй хэмээн шалгаж эхлээд байна.

Share:
59

like

dislike

love

funny

angry

sad

wow